Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг.