Romans 3:25-28

Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Энэ нь эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчийг зөвтгөхийн тулд билээ. Тэгвэл сайрхал хаана байна? Хаана ч үгүй. Ямар хуулиар зөвтгөгдөх вэ? Үйлсийн хуулиар уу? Үгүй, харин итгэлийн хуулиар юм. Хүн хуулийн үйлсээр бус харин итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг.
Ром 3:25-28