Romans 10:13-21

Ром 10:13-21 - Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно».
Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.
Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон.
«Дуу хоолой нь бүх газарт,
Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн»
гэсэн байдаг юм. Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе
«Би үндэстэн бус хүмүүсээр
та нарыг атаархуулж,
Ухаангүй үндэстнээр
та нарыг уурлуулна»
гэсэн. Исаиа зоригтойгоор
«Хайгаагүйд нь Би олдов.
Сураглаагүйд нь Би үзэгдэв»
гэж хэлсэн юм. Харин Израилийн талаар Тэр «Дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав» гэжээ.

Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно». Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн» гэсэн байдаг юм. Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе «Би үндэстэн бус хүмүүсээр та нарыг атаархуулж, Ухаангүй үндэстнээр та нарыг уурлуулна» гэсэн. Исаиа зоригтойгоор «Хайгаагүйд нь Би олдов. Сураглаагүйд нь Би үзэгдэв» гэж хэлсэн юм. Харин Израилийн талаар Тэр «Дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав» гэжээ.

Ром 10:13-21

Romans 10:13-21