Psaumes 51:1-5

Бурхан, хайр энэрлийнхээ учир Намайг нигүүлсээч. Арвин их өршөөлийнхөө учир Гэмт үйлдлийг минь арилгаач. Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч. Би гэмт үйлдэлээ мэднэ. Нүгэл минь үргэлж миний өмнө. Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой. Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн.
Дуулал 51:1-5