Дуулал 3:3-7

Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч. Өндөр дуугаар ЭЗЭНд би хашхирахуй Өөрийнхөө ариун уулаас надад Тэр хариулавай. Села Хэвтээд л би унтдаг, Эргээд бас сэрдэг нь ЭЗЭН намайг түшдэгийнх. Тойрч бүслээд ирсэн түмэн хүнээс ч би айхгүй. ЭЗЭН, босооч! Ээ Бурхан минь, намайг авраач! Бүх дайсны минь эрүүг Та дэлсмү. Буруутын шүдийг яйруулму.
Дуулал 3:3-7