Psalms 145:17-21

ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй. ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр билээ. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. Тэдний хашхирахыг нь бас сонсдог, тэднийг авардаг. ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахидаг, Харин бүх буруутыг Тэр устгана. Ам минь ЭЗЭНий магтаалыг өгүүлнэ. Бүх махбод Түүний ариун нэрийг Үүрд мөнхөд магтах болтугай.
Дуулал 145:17-21