Psalms 119:1-8

Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ! Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ! Шударга бусыг эс үйлдэнэ. Түүний замаар явна. Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ. Зарлигуудыг тань сахих Замууд минь бат тогтог! Таны бүх тушаалыг анхаарч явахад Ичгүүр надад эс ирнэ. Таны зөвт шүүхээс сурах үедээ Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно. Таны зарлигуудыг сахин биелүүлэх билээ. Намайг хэзээ ч бүү орхиоч!
Дуулал 119:1-8