Psalm 111:1-6

ЭЗЭНийг магтагтун! Би чигч шударга хүмүүсийн чуулалд болон хотол түмэнд Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө. ЭЗЭНий үйлс агуу. Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг. Түүний ажил цог жавхлан, сүр хүчтэй бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд тогтоно. Тэрээр дурсагдахаар гайхамшгуудаа үйлджээ. ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч. Өөрөөс нь эмээгчдэд Тэрээр Хоол хүнс өгчээ. Өөрийнхөө гэрээг Тэрээр Мөнхөд санах болно. Үндэстнүүдийн өв залгамжлалыг ард түмэндээ өгснөөр Өөрийн үйлсийн хүчийг Ард түмнүүдэд Тэрээр мэдүүлсэн.
Дуулал 111:1-6