Бүх дэлхий,
ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!
ЭЗЭНд баяртайгаар үйлчил!
Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн!
ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй!
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд
бид өөрсдөө бус аа.
Бид Түүний ард түмэн,
Түүний бэлчээрийн хонин сүрэг.