Proverbs 16:6-9

Энэрэл хайр ба үнэнээр хилэнц цагаадна. ЭЗЭНээс эмээвээс ёр муугаас зайлна. Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана. Шударга бусаар олох үлэмж их орлогоос Зөвт байдлаар олсон бага нь дээр. Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.
Сургаалт үгс 16:6-9