Proverbs 15:1-7

Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх. Мэргэдийн хэл мэдлэг тараах. Мулгуучуудын ам мунхаглал оргилуулах. ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах. Амарлингуй хэл амийн мод. Хазааргүй хэл сүнсний бусниулал. Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох. Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих. Зөвт хүний гэрт арвин их баялаг. Буруутын орлого харин лай ланчиг. Мэргэн хүний уруул Мэдлэг дэлгэрүүлдэг бол Мулгуучуудын зүрх тийм бус.
Сургаалт үгс 15:1-7