Филиппой 3:12-21

Филиппой 3:12-21 - Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг. Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юманд та нар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө. Гэвч хүрснээ л зуурцгаая. Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажигла. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг. Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.

Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг. Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юманд та нар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө. Гэвч хүрснээ л зуурцгаая. Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажигла. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг. Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.

Филиппой 3:12-21

Филиппой 3:12-21