Mark 1:4-7

Баптисч Иохан цөлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа. Бүх Иудей нутгийнхан, Иерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. Иохан тэмээний хялгасан хувцастай агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв. Тэр тунхаглахдаа —Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би бөхийж Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй.
Марк 1:4-7