Micah 6:1-8

Мика 6:1-8 - ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун.
“Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж,
Толгодод дуу хоолойгоо сонсго.
Уулс болон дэлхийн хүчит суурь аа,
ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул
ЭЗЭНий заргыг сонсогтун.
Тэрээр Израильтай заргалдах болно.
Ард түмэн минь ээ,
Би та нарт юу хийсэн юм бэ?
Би та нарыг яаж ядраасан юм бэ?
Надад хариулагтун!
Үнэхээр Би та нарыг Египет нутгаас авчирч,
Боолчлолын гэрээс золин аварсан.
Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.
Моабын хаан Балак юу зөвлөж,
Беорын хүү Балаам юу хариулж байсныг,
ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр
Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”

Би ЭЗЭНий өмнө юутай очиж,
Өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ?
Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу?
Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг
ЭЗЭН таалах уу?
Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ,
Сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?
Юу нь сайн болохыг,
Хүн минь чамд Тэр айлдсан.
Зөвийг үйлд, энэрлийг хайрла,
Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр
Юуг Тэр чамаас шаарддаг вэ?

ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун. “Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж, Толгодод дуу хоолойгоо сонсго. Уулс болон дэлхийн хүчит суурь аа, ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул ЭЗЭНий заргыг сонсогтун. Тэрээр Израильтай заргалдах болно. Ард түмэн минь ээ, Би та нарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтун! Үнэхээр Би та нарыг Египет нутгаас авчирч, Боолчлолын гэрээс золин аварсан. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн. Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.” Би ЭЗЭНий өмнө юутай очиж, Өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу? Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг ЭЗЭН таалах уу? Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ, Сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү? Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр Юуг Тэр чамаас шаарддаг вэ?

Мика 6:1-8

Micah 6:1-8