Matthew 7:1-20

Матай 7:1-20 - Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл, нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно.

Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайн өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж та нарыг хэсэглэн тасчих вий.


Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?

Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.


Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог.


Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаг гэж үү? Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг. Сайн мод муу жимс эс гаргана, муу мод ч сайн жимс эс гаргана. Сайн жимс гаргадаггүй аливаа модыг огтолж галд хаядаг. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина.

Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл, нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно. Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайн өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж та нарыг хэсэглэн тасчих вий. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу? Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй. Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог. Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаг гэж үү? Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг. Сайн мод муу жимс эс гаргана, муу мод ч сайн жимс эс гаргана. Сайн жимс гаргадаггүй аливаа модыг огтолж галд хаядаг. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина.

Матай 7:1-20

Matthew 7:1-20