Matthew 6:1-2

Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй. Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэх гэж синагогт ба гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа авчихсан юм.
Матай 6:1-2