Luke 24:6-11

Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ. Тэд Түүний үгийг санан булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ. Тэд бол Магдалын Мариа, Иоанна, Иаковын эх Мариа нар мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Тэд элч нарт энэ тухай хэлсэнд тэдний хэлсэн үгс нь тэдэнд хоосон хов жив мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа.
Лук 24:6-11