Luke 2:8-35

Лук 2:8-35 - Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэрэлч тэдэнд
—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан
—Дээр өндөрт алдар нь
Бурханд байх болтугай,
Доор газарт амар тайван нь
Түүний тааллыг олсон
хүмүүст байх болтугай гэцгээв.
Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ
—Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.

Найман өдрийн дараа Түүнийг хозлоод Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэрэлч энэ нэрийг өгсөн ажээ.

Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав. Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм. Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ. Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад
—Эзэнтэн, Та үгийнхээ дагуу
Зарц намайгаа
амар тайван явуултугай.
Учир нь нүд минь
Таны авралыг харлаа.
Та үүнийг бүх ард олны өмнө
бэлдсэн билээ.
Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл,
Таны ард түмэн Израилийн
алдар нь болой
гэжээ. Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа. Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад
—Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ. Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ гэв.

Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан —Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ —Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа. Найман өдрийн дараа Түүнийг хозлоод Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэрэлч энэ нэрийг өгсөн ажээ. Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав. Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм. Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ. Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад —Эзэнтэн, Та үгийнхээ дагуу Зарц намайгаа амар тайван явуултугай. Учир нь нүд минь Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ. Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ. Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа. Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад —Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ. Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ гэв.

Лук 2:8-35

Luke 2:8-35