John 1:4-9

Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ. Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа. Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.
Иохан 1:4-9