John 1:14-18

Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм. Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч —“Миний араас Ирэгч нь миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ. Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ. Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.
Иохан 1:14-18