James 1:17-22

Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй. Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм. Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг.
Иаков 1:17-22