Isaiah 55:6-11

Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг Зам минь та нарын замаас, Бодол минь та нарын бодлоос өндөр билээ. Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, Газраас цухуйн ургуулж Тариачинд үрийг, идэгчдэд талхыг өгөгч газрыг Усалтлаа буцдаггүйтэй адил Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.
Исаиа 55:6-11