Isaiah 43:1-7

Исаиа 43:1-7 - Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН,
Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН
Одоо ингэж айлдаж байна.
“Би чамайг аварсан учир
Бүү айгтун.
Би чамайг нэрээр чинь дуудсан.
Чи Минийх.
Чамайг ус гатлахад
Би чамтай хамт байна.
Голоор туулахдаа чи живэхгүй.
Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,
Дөл нь ч чамайг шатаахгүй.
Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН,
Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн.
Би Египетийг чиний төлөөсөнд,
Куш ба Себаг чиний оронд өгөв.
Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй,
Би чамд хайртай.
Тиймээс Би чиний оронд хүмүүсийг,
Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө.
Би чамтай хамт байгаа тул
Бүү айгтун.
Би үр удмыг чинь дорно зүгээс авчран
Чамайг өрнө зүгээс цуглуулна.
Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд,
Өмнө зүгт «Бүү саатуулагтун,
Хөвгүүдийг минь алс холоос,
Охидыг минь газрын хязгаараас,
Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун.
Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.

Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв. Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй, Би чамд хайртай. Тиймээс Би чиний оронд хүмүүсийг, Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө. Би чамтай хамт байгаа тул Бүү айгтун. Би үр удмыг чинь дорно зүгээс авчран Чамайг өрнө зүгээс цуглуулна. Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд, Өмнө зүгт «Бүү саатуулагтун, Хөвгүүдийг минь алс холоос, Охидыг минь газрын хязгаараас, Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.

Исаиа 43:1-7

Isaiah 43:1-7