Galatians 6:6-18

Галат 6:6-18 - Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.

Би өөрийн гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд та нарыг хозлуул гэж албадаж байна. Учир нь хозлуулсан тэд ч өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд махбодоор чинь сайрхахын тулд та нарыг хозлуулаг гэж хүсдэг. Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана. Түүгээр ертөнц надад, би ертөнцөд цовдлогдсон юм. Учир нь хозлуулах эс хозлуулахын аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. Энэ жишгээр явагч хүмүүс болон Бурханы Израиль дээр амар тайван, өршөөл нь байх болтугай. Үүнээс хойш хэн ч надад гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл сүнстэй чинь хамт байх болтугай. Амен.

Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе. Би өөрийн гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд та нарыг хозлуул гэж албадаж байна. Учир нь хозлуулсан тэд ч өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд махбодоор чинь сайрхахын тулд та нарыг хозлуулаг гэж хүсдэг. Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана. Түүгээр ертөнц надад, би ертөнцөд цовдлогдсон юм. Учир нь хозлуулах эс хозлуулахын аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. Энэ жишгээр явагч хүмүүс болон Бурханы Израиль дээр амар тайван, өршөөл нь байх болтугай. Үүнээс хойш хэн ч надад гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл сүнстэй чинь хамт байх болтугай. Амен.

Галат 6:6-18

Galatians 6:6-18