Galatians 5:15-17

Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биенээ хөнөөх вий гэж болгоомжлогтун. Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.
Галат 5:15-17