Ezekiel 37:4-6

Тэгээд Тэр надад —Эдгээр ясан дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж хэл. Эзэн БУРХАН эдгээр ясанд ингэж айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна. Би та нарт шөрмөс өгч, дээр чинь мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарт амьсгал оруулах бөгөөд та нар амилж та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” хэмээв.
Езекиел 37:4-6