Exodus 33:13-18

Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв. Тэгтэл Тэр —Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв. Дараа нь Мосе Түүнд —Хэрэв Таны оршихуй явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв. ЭЗЭН, Мосед —Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав. Тэгэхэд Мосе —Алдраа надад үзүүлээч, гуйж байна гэжээ.
Гэтлэл 33:13-18