Ингэснээр эдүгээ чуулганаар дамжин тэнгэрлэг оршихуй дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд Бурханы олон мэргэн ухаан мэдэгдэх юм. Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ. Христ дэх итгэлээрээ бид Бурханд зоригтой бөгөөд баттайгаар очдог.