Ecclesiastes 4:9-16

Номлогчийн үгс 4:9-16 - Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул, хөөрхий. Түүнчлэн хэрэв хоёул хамт хэвтэх аваас тэд дулаацдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.
Зөвлөгөө авахаа больсон цөвт хөгшин хаанаас ядуу хэдий ч ухаантай залуу нь дээр. Хэдийгээр тэрээр уг хаанчлалд ядуу төрсөн ч, хаанчлахаар шоронгоос гарч ч болох. Хоёр дахь залуугийн талд наран доор амьдрагсад бүгд бөөгнөрөн нөгөө хааныг залгамжлуулахыг би харсан. Тэр хязгааргүй олон хүнийг дагуулсан ч хожим ирэгсэд нь мөнөөх залууг бас л таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг билээ.

Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул, хөөрхий. Түүнчлэн хэрэв хоёул хамт хэвтэх аваас тэд дулаацдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй. Зөвлөгөө авахаа больсон цөвт хөгшин хаанаас ядуу хэдий ч ухаантай залуу нь дээр. Хэдийгээр тэрээр уг хаанчлалд ядуу төрсөн ч, хаанчлахаар шоронгоос гарч ч болох. Хоёр дахь залуугийн талд наран доор амьдрагсад бүгд бөөгнөрөн нөгөө хааныг залгамжлуулахыг би харсан. Тэр хязгааргүй олон хүнийг дагуулсан ч хожим ирэгсэд нь мөнөөх залууг бас л таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг билээ.

Номлогчийн үгс 4:9-16

Ecclesiastes 4:9-16