Deuteronomy 30:15-20

Дэд хууль 30:15-20 - Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба сайн сайхан, үхэл ба гай зовлонг тавилаа. Би өнөөдөр чамд ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүний тушаал, зарлиг, шийдвэрүүдийг сахихыг тушааж байна. Тэгвэл чи амьд үлдэж, олшрох бөгөөд ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй газарт чамайг ерөөнө. Харин чиний зүрх эргэж, дуулгаваргүй байж, уруу татагдан өөр бурхдад мөргөж, тэдэнд зарагдвал та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй. Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурханаа хайрлан Түүний дуу хоолойд дуулгавартай байж, Түүнээс зуурч бай. Тэр нь чиний амь амьдрал, өдөр хоногуудын чинь урт юм. Тэгвэл чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно гэв.

Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба сайн сайхан, үхэл ба гай зовлонг тавилаа. Би өнөөдөр чамд ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүний тушаал, зарлиг, шийдвэрүүдийг сахихыг тушааж байна. Тэгвэл чи амьд үлдэж, олшрох бөгөөд ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй газарт чамайг ерөөнө. Харин чиний зүрх эргэж, дуулгаваргүй байж, уруу татагдан өөр бурхдад мөргөж, тэдэнд зарагдвал та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй. Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурханаа хайрлан Түүний дуу хоолойд дуулгавартай байж, Түүнээс зуурч бай. Тэр нь чиний амь амьдрал, өдөр хоногуудын чинь урт юм. Тэгвэл чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно гэв.

Дэд хууль 30:15-20

Deuteronomy 30:15-20