2 Corinthians 9:1-9

Ариун хүмүүст зориулах үйлчлэлийн тухай та нарт бичих нь надад илүүц юм. Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македоничуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ. Та нарын талаарх сайрхал маань хоосон биш байгаасай гэж ах дүүсийг би илгээлээ. Харин та нар хэлснээр минь бэлэн байгаарай. Нөгөөтээгүүр хэрэв надтай хамт очих зарим македоничууд та нарын бэлэн бус байгааг чинь олж харвал, та нарыг хэлэлтгүй, итгэлтэй сайрхалдаа бид ч ичих болно. Тиймд та нарын хэдийнээ амласан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урьдаас цэгцлүүлэхийн тулд ах дүүсийг түрүүлж явуулахаар ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албадлагын бус, харин өгөөмөр өглөг байхаар бэлтгэгдэх юм. Тэгэхлээр ийм байна. Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана. Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. Энэ нь “Тэр тараасан, ядууст өгсөн. Түүний зөвт байдал мөнхөд байна” гэж бичигдсэнчлэн байх юм.
2Коринт 9:1-9