1 Peter 3:9-14

Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. Учир нь “Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал. Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ. Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд.
1Петр 3:9-14