Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ. Учир нь
“Бүх махбод болбоос
өвс мэт бөгөөд
Бүхий л алдар нь
өвс ногооны цэцэг мэт.
Өвс хатдаг, цэцэг ганддаг.
Харин Эзэний үг
мөнхөд оршино.”
Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.