I John 3:1-15

1Иохан 3:1-15 - Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм. Нүглийг зайлуулахын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй. Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм. Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү үүнд илчлэгджээ. Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна. Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.

Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой нь билээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж. Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ.

Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм. Нүглийг зайлуулахын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй. Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм. Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү үүнд илчлэгджээ. Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна. Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш. Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой нь билээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж. Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ.

1Иохан 3:1-15

I John 3:1-15