I Corinthians 2:9-13

Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, Хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ. Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ. Бурхан бидэнд бэлэглэсэн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханы Сүнсийг хүлээн авсан юм. Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар, сүнслэг зүйлсийг сүнслэгт нь тайлбарлан ярьдаг.
1Коринт 2:9-13