1 Corinthians 1:10-24
![1Коринт 1:10-24 - Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг Хлоеныхноос надад мэдэгдсэн. Та нараас хүн нэгбүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна. Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? Крисп, Гаи хоёроос бусад та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй. Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм.
Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн. Учир нь
“Би мэргэдийн мэргэнийг мөхөөж,
Ухаантнуудын ухааныг үгүй болгоно”
гэж бичигдсэн байдаг. Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. Учир нь иудейчүүд нь тэмдэг шаардаж, грекүүд нь мэргэн ухааныг хайдаг. Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм.](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2F320x320%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fstatic-youversionapi-com%2Fimages%2Fbase%2F1010%2F1280x1280.jpg&w=640&q=75)
Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг Хлоеныхноос надад мэдэгдсэн. Та нараас хүн нэгбүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна. Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? Крисп, Гаи хоёроос бусад та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй. Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм. Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн. Учир нь “Би мэргэдийн мэргэнийг мөхөөж, Ухаантнуудын ухааныг үгүй болгоно” гэж бичигдсэн байдаг. Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. Учир нь иудейчүүд нь тэмдэг шаардаж, грекүүд нь мэргэн ухааныг хайдаг. Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм.
1Коринт 1:10-24