1 Corinthians 1:10-18
![1Коринт 1:10-18 - Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг Хлоеныхноос надад мэдэгдсэн. Та нараас хүн нэгбүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна. Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? Крисп, Гаи хоёроос бусад та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй. Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм.
Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн.](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2F320x320%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fstatic-youversionapi-com%2Fimages%2Fbase%2F1010%2F1280x1280.jpg&w=640&q=75)
Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг Хлоеныхноос надад мэдэгдсэн. Та нараас хүн нэгбүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна. Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? Крисп, Гаи хоёроос бусад та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй. Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм. Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн.
1Коринт 1:10-18