1 Chronicles 29:11-14

Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ. Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. Тиймээс, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны яруу алдарт нэрийг магтъя. Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм.
1Шастир 29:11-14