Хайлтийн үр дүн: we all are sheep gone astray
Исаиа 53:6 (АБ2013)
Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.
1Петр 2:25 (АБ2013)
Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагчид буцаж ирэв.
Лук 15:4 (АБ2013)
Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу?
Дуулал 23:1 (АБ2013)
ЭЗЭН бол миний хоньчин Надад дутах зүйл үгүй.
Дуулал 23:2 (АБ2013)
Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн
Дуулал 23:3 (АБ2013)
Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг.
Дуулал 23:4 (АБ2013)
Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ.
Дуулал 23:5 (АБ2013)
Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам
Дуулал 23:6 (АБ2013)
Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань Насан туршид минь намайг лавтай яа дагана. ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна.
Иохан 10:11 (АБ2013)
Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.
Иохан 10:14 (АБ2013)
Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ.
Иеремиа 50:6 (АБ2013)
Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, Амрах газраа мартсан билээ.
Еврей 13:20 (АБ2013)
Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан
1Петр 5:4 (АБ2013)
Тэгээд Тэргүүн Хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.