Хайлтийн үр дүн: romans 8:28

Ром 8:28 (АБ2013)

Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.

Гэтлэл 8:28 (АБ2013)

Фараон —Би та нарыг явуулна. Та нар цөлд Бурхан ЭЗЭНдээ тахилгал. Харин та нар битгий их хол яваарай! Миний төлөө гуйгаарай гэв.

Леви 8:28 (АБ2013)

Мосе эдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаав. Эдгээр нь тааламжит үнэрт томилгооны ёслолын тахил буюу ЭЗЭНд өргөх галан тахил байв.

Иошуа 8:28 (АБ2013)

Иошуа, Аиг галдан шатааж, түүнийг ийнхүү үүрдийн балгас болгосон нь өнөөг хүртэл хэвээр байна.

Шүүгчид 8:28 (АБ2013)

Ингээд Израилийн хөвгүүдийн өмнө Мидиан дарагдсан бөгөөд тэд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн турш амар тайван байв.

1Хаад 8:28 (АБ2013)

Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Өнөөдөр боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч.

2Хаад 8:28 (АБ2013)

Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд тэнд арамчууд Иорамыг шархдуулав.

1Шастир 8:28 (АБ2013)

Тэд уг угсааныхаа дагуу тус тусын эцгийн бүлийн тэргүүнүүд бөгөөд энэ захирагчид нь Иерусалимд амьдарч байв.

Езра 8:28 (АБ2013)

Тэгээд би тэдэнд —Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ.

Матай 8:28 (АБ2013)

Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд, чөтгөр шүглэсэн хоёр хүн булшнуудын тэндээс гарч ирээд, Түүнтэй тулгарав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ.

Марк 8:28 (АБ2013)

тэд Түүнд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв.

Лук 8:28 (АБ2013)

Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.

Иохан 8:28 (АБ2013)

Тиймээс Есүс [тэдэнд] —Та нар Хүний Хүүг өргөвөл, Би байгаа гэдгийг мөн Би юуг ч Өөрөөсөө хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно.

Үйлс 8:28 (АБ2013)

буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав.

Сургаалт үгс 8:28 (АБ2013)

Дээр нь огторгуйг тогтоох үед мөн оёоргүй гүний булгууд бий болоход,

Эхлэл 28:8 (АБ2013)

Бас эцэг Исаакт нь Канааны охид таалагдахгүй байгааг Есав харжээ.

Гэтлэл 28:8 (АБ2013)

Ефодын дээрх уран гоёмсог бүс нь алт, хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой.

Тооллого 28:8 (АБ2013)

Нөгөө хургыг та нар үдшийн бүрийгээр өргөх ёстой. Үүний хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг та нар ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өргөгтүн.

1Самуел 28:8 (АБ2013)

Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан тэр эм дээр шөнөөр очив. Тэр —Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.

1Шастир 28:8 (АБ2013)

Иймээс энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэхээр үлдээхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдэн дээр мөн бидний Бурханы сонорт Бурхан ЭЗЭНийхээ бүх тушаалыг сахин мөрдөгтүн.

2Шастир 28:8 (АБ2013)

Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүү болох тэднээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлийг дээрэмдэн, олзоо Самарид авчрав.

Иов 28:8 (АБ2013)

Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй, Арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.

Дуулал 28:8 (АБ2013)

ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн хүч чадал, Тэрээр Өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт буюу.

Исаиа 28:8 (АБ2013)

Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч, Цэвэр газаргүй болж байна.

Иеремиа 28:8 (АБ2013)

миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгийн эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.