Хайлтийн үр дүн: matthew 16:23

Гэтлэл 16:23 (АБ2013)

тэр тэдэнд —ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амрах өдөр, ЭЗЭНий ариун Амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв.

Леви 16:23 (АБ2013)

Аарон уулзалтын майханд ирж, ариун газарт орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхиг.

Тооллого 16:23 (АБ2013)

Тэгтэл ЭЗЭН, Мосетэй ярин —

Шүүгчид 16:23 (АБ2013)

Филистийн ноёд “Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав” гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд нэгэн их тахил өргөн баярлахаар цуглацгаав.

1Самуел 16:23 (АБ2013)

Бурханаас сүнс Саулд ирэх болгонд Давид ятга авч, өөрийн гараар тоглоход, Саулд хүч тэнхээ эргэн ирж, муу сүнс түүнээс салан явж, бие нь сайжирдаг байв.

2Самуел 16:23 (АБ2013)

Тэр өдрүүдэд Ахитофелын зөвлөгөө нь Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Давидад ч, Абсаломд ч Ахитофелын өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа.

1Хаад 16:23 (АБ2013)

Иудагийн хаан Асагийн гучин нэгдүгээр онд Омри Израилийн хаан болж, арван хоёр жилийн турш хаанчилжээ. Тэрээр зургаан жил Тирзад хаанчилж байсан юм.

1Шастир 16:23 (АБ2013)

Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун.

Езекиел 16:23 (АБ2013)

Тэгээд бүх хилэнцэт явдлынхаа хойно (“Чи золгүй еэ, золгүй еэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.)

Матай 16:23 (АБ2013)

Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.

Лук 16:23 (АБ2013)

Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.

Иохан 16:23 (АБ2013)

Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө.

Үйлс 16:23 (АБ2013)

Ийнхүү зодож жанчаад, тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав.

Ром 16:23 (АБ2013)

Намайг болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гаи та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.

1Коринт 16:23 (АБ2013)

Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.

Сургаалт үгс 16:23 (АБ2013)

Мэргэний зүрх амаа сургамжилж, уруулынхаа ятгалгыг нэмнэ.

Эхлэл 23:16 (АБ2013)

Ефроны үгийг Абрахам дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ.

Гэтлэл 23:16 (АБ2013)

Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.

Леви 23:16 (АБ2013)

Долоо дахь Амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавь хоногийг тоолоод, ЭЗЭНд шинэ идээн тахил өргө.

Тооллого 23:16 (АБ2013)

ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд —Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэж айлдав.

Иошуа 23:16 (АБ2013)

Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.

1Самуел 23:16 (АБ2013)

Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Давидыг Бурханаар зоригжуулав.

2Самуел 23:16 (АБ2013)

Тиймээс гурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн орж, хаалганы хажуудах Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэвч Давид тэр усыг уусангүй, харин ЭЗЭНий өмнө асгаад —

2Хаад 23:16 (АБ2013)

Иосиа эргэж уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн булшнаас яснуудыг авчруулж, тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу түүнийг бузарлажээ.

1Шастир 23:16 (АБ2013)

Гершомын хөвгүүдээс Шебуел тэргүүн нь байв.