Төлөвлөгөөний мэдээлэл

Удирдагчдыг хойш татдаг 7 айдасЗагвар

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

7-с 6 дахь өдөр

Хангалттай ихийг хийгээгүй гэх айдас

Хангалттай сайныг хийгээгүй гэх айдас нь үйлчлэл болон бизнест тань хүнд дарамт байж магадгүй юм. Хэт их хэрэгцээ шаардлага, үүрэг хариуцлага танд өөрийн ур чадвартаа эргэлзэхэд хүргэж, хэзээ ч сэтгэл хангалуун байхгүй юм байна гэх бодол руу хөтөлж магадгүй.

Хэдий тийм ч гэсэн үйлчлэлийг өөрт тулгарсан сорил болон шархнаас зугтах гарц гэж харах ёсгүйг санаарай. Баггүй чин сэтгэл, бүрэн бүтэн байдлаар манлайлахын тулд тэнцвэрийг олж, өнгөрсөн шархнаасаа эдгэрэх нь шаардлагатай. Таны үнэ цэнэ таны хийж бүтээсэн зүйлсээр тодорхойлогдохгүй, зүрх сэтгэлийн гүн дэх хайр болон анхаарал халамжаараа бусдад үзүүлэх нөлөөн дээр тогтдог гэдгийг санаарай.

Хангалттай ихийг хийгээгүй гэх айдсыг давахын тулд чухал эрэмбэ дарааллыг тогтоож, зорилгод тань хүргэх хамгийн чухал ажлууддаа анхаарлаа төвлөрүүл. Чадварлаг хүмүүст үүрэг хариуцлагыг нь үүрүүлж, хамтаараа ажиллах чухал гэдгийг санаарай.

Тогтмол завсарлага авч, тайвширч, өөрийгөө сэргээх зүйлсийг хийж байх. Шаардлагатай үед бусдаас тусламж авахдаа бүү эргэлз, энэ нь хүч чадал болон мэргэн ухааны шинж юм. Жинхэнэ амжилт бол эцэс төгсгөлгүй хийх зүйлсийн жагсаалтыг шалгахаас илүү тэнцвэрийг олж, утга учиртай зүйлсэд хувь нэмэр оруулах явдал гэдгийг санаарай.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг бо...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна