Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоосЗагвар

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

5-с 2 дахь өдөр

Өчигдөр үзсэнчлэн Нехемиа цөллөгт яваа Иудей хүн байсан бөгөөд түүний өвөг дээдсийн нутаг болох Иерусалим сүйрснийг (Нех 2:3) сонсох үедээ Персийн хаан Артаксерксийн (Нех 1:11 - 2:1 хар) төлөө ажиллаж байжээ.

Энэ явдлаас хэдэн арван жилийн өмнө өөр нэгэн Еврей хүн болох Езра Иерусалим дахь сүмийг дахин барихад Бурханы хүмүүсийг удирдан ажилласан байдаг (Езра 6:14-15-ыг үзнэ үү). Харин Нехемиа Иерусалимд очоод хотын бусад хэсэг «балгас» хэвээр үлдсэн байгааг хардаг. Тиймээс Нехемиа сүмийг тойрон орших хэрмийг сэргээн засварлах, шинэчлэх “сайн ажилд” хүмүүсийг удирдан оролцуулсан юм.

Энэ явдал Библид олонтоо дурдагддаг нэгэн чухал үнэнийг сануулж байна: Бурхан биднийг “ариун” болон гаднаа “дэлхийн” мэт харагдах ажилд аль алийг нь - өөрөөр хэлбэл сүнслэг болон материаллаг зүйлсийг хоёулыг нь хийлгэхээр дуудсан.

Үнэндээ “сүнслэг” гэдэг үг хуучин гэрээнд огт дурдагдаагүй байдаг. Яагаад гэж үү? Жон Марк Комэр “Учир нь Еврейн соёлд амьдрал тэр чигтээ “сүнслэг” байжээ.” хэмээн тайлбарлажээ. Та Есүсээс сүнслэг амьдрал нь хэр байгааг асуусан бол зөрүүлээд “Миний бүхэл амьдрал уу? Бүх амьдрал минь сүнслэг билээ” гэх байсан биз. Тийм ч учраас Есүс энэ дэлхийн амьдралдаа ширээ хийдэг мужаан байж, дагалдагч бэлтгэдэг нэгэн ч байж, "сүнслэг" болон "дэлхийлэг" аль алийг нь хийж амьдарсан биз.

Есүс, Езра, Нехемиа нарын амьдралаас харахад сүнслэг болон энгийн ажил гэх ялгааг буюу сүм доторх ажлыг сүмээс гадуурх ажлаас илүү чухал гэж үзэх нь хүн бид өөрсдөө бий болгосон зүйл гэдгийг харуулж байна. Бурхан бидэнд ингэж хэлээгүй. Их Эзэн хүмүүсийг сүм хийд хийгээд хотуудыг бариулахаар дууддаг. Алийг нь ч хийсэн аль аль нь Бурханд алдар хүндэтгэлийг өргөх ажил юм. С.С.Льюисийн хэлснээр ажлыг "Бурханд өргөл болгон хийх,"Их Эзэнд зориулан даруухнаар хийх" үед бүх талаараа адилхан сүнслэг болдог."

Итгэгч таны дотор ариун сүм Христээр дамжуулан шинэчлэгдэн баригдсан бөгөөд(1 Коринт 6:19-ийг үзнэ үү), танд өнөөдөр ажилдаа явж, өөр бусад эвдэрхий Бурханы бүтээлүүдийг засах боломжийг олгож байна. Та өөрийн ажлыг "дэлхийн” гэж боддог байсан байж болох ч - одоо Бурханы “сайн ажил” -аас ямар ч ялгаагүй гэдгийг хүлээн аваарай.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

Нехемиа ном бидэнд ажил хөдөлмөрийн тал дээр тус болох олон цэц ухааныг агуулдаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр ажил дээрээ хэрхэн тасралтгүй залбирах, ямар төрлийн ажил Бурханы ажил болох, хэрхэн Бурханд итгэмжтэйгээр ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна