Төлөвлөгөөний мэдээлэл

гэрчлэлтэй амьдралЗагвар

гэрчлэлтэй амьдрал

7-с 7 дахь өдөр




БИД БОЛ ХЭН НЭГНИЙ ЗАЛБИРЛЫН ХАРИУЛТ

Та бүхэндээ өөрийн амьдралын өөрчлөлт авралын түүхээсээ хуваалцах болсондоо баяртай байна. Одоогоос 18 жилийн өмнөөс эхлэн миний амьдрал утга учиргүй болж эхэлсэн. Арван хэдхэн настай охин гудамжинд гарч гэр бүлээ бүрмөсөн орхиж архи, тамхинд мөнгө цаг заваа өгдөг болсон. Ингэж яваад 16 настайдаа анхныхаа хүүг төрүүлэн гэртээ эргэж ирээд хүүгээ 4 сартайд нь гэрийхэндээ орхиод явсан. Тэр үеэс хойш 4 жил гаран гэртээ эргэж очилгүй гудамжны амьдарлаар амьдарсан. Ямар ч хэл сураггүй.

Гэнэт л ээж рүү маань 3-р төрөхөөс шөнө залгаад “Охин тань төрсөн” гэсэн мэдээг хүргэсэн. Бага хүүгээ төрүүлээд жил гаруй хугацааг гэртээ өнгөрүүлсэн ч нөгөө л "архи тамхи"-тай гудамжны амьдрал руугаа тэмүүлсээр л эргээд гарсан. Энэ олон жил архи, тамхи, зугаа цэнгэлд хэт их донтсоноосоо болж муу сүнс ямар бодит болохыг ч амьдралаараа мэдэрсэн. “Архи уухгүй нэг өдөр байя, гэртээ үр хүүхэд дээрээ очъё” гэж бодсон ч хүйтэн гинж биедээ мэдэрч муу сүнсэнд хөтлүүлэн явах болсон. Удаан хугацаанд муу сүнсэнд хөтлүүлэн алхахдаа сүүлдээ найз юм шиг л амьдарч ганцаараа ярьж, инээдэг болсон байсан. Ингэж явсаар 2019 оны 7 сард хөлөө хугалаад Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Яг тэр үед муу сүнс хүний амийг авах хүртлээ зогсолтгүй ажилладаг болохыг мэдэрсэн. Учир нь 6 давхар байшинг 1 давхар гэж итгүүлж үсрүүлснээр миний амь нас үгүй болох дөхсөн. Гэвч Бурхан байсан учир таван давхрын өргөтгөл барьж байсан нарийн зааг дээр тогтон амь гарсан. Энэ уналт миний амьдралд ирсэн хамгийн том боломж байсныг би одоо л ухаардаг. Тэр цагт Бурхан ээжийн минь залбиралд хариулсан. Миний ээж 18 жилийн турш тасралтгүйгээр миний төлөө залбирснаар тэр уналтыг Бурхан надад зөвшөөрсөн. Ганцхан давхраас унасан хэр нь маш их бэртэл авч бүтэн хоёр сар эмнэлэгт, 10 сар хэртэй гэртээ хэвтрийн байдалтай байсан. Гэртээ байх хугацаандаа л Бурханыг чин сэтгэлээсээ хайж Бурхан руу эргэх боломж олдсон. Тэгээд 2020 оны 10 сард Баянхонгор аймгийн “Дагалдагч бэлтгэх” сургуульд 5 сарын хугацаатай суралцахаар шийдвэр гарган ирсэн. Энэ үеэс эхлэн Бурхантай уулзаж эдгэрэл, чөлөөлөлтийг хүлээн авч, өөрийн үнэ цэнийг мэдэрч эхэлсэн. Бурханыг танин мэдсэн энэ хугацаанд гурван зүйлийг баттай мэдэж авсан. Эдгээр нь

1. Бид бол хэн нэгний залбирлын хариулт

2. Муу нэгэн үнэхээр бодит байдаг

3. Бид ч бас хэн нэгний төлөө зуучлан залбирахаар дуудагдсан.

Та бүхэндээ өөрийн энэхүү гэрчлэлээс өгөх гэсэн санаа бол Бурхан бидний залбиралд цаг үргэлж санаа тавьдаг. Мөн бид Бурхан руу нуруугаа харуулах үед муу нэгэн таны амийг авах хүртлээ зогсохгүй ажилладаг. Тийм учраас та ч бас бусдын төлөө залбирч муу нэгэнд байр бүү тавьж өгөөрэй хэмээн уриалж байна.

Гэрчлэл хуваалцсан: Ц.Алтмаа

ИТГЭЛРАДИО - Гэрчлэлийг Моодонд Оруулъя

Түг түмдийн Эзэнд

Түмэн гэрчлэлийг өргөе!

Хэрэв та мөн Их Эзэнд гэрчлэхийг хүсвэл бидэнтэй холбогдож, хуваалцаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/itgelradio

Бичээс

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

гэрчлэлтэй амьдрал

Гэрчлэлийг Моодонд оруулъя уриан дор Итгэл Радиогоос 7 өдрийн төлөвлөгөөг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://itgelradio.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна