Төлөвлөгөөний мэдээлэл

гэрчлэлтэй амьдралЗагвар

гэрчлэлтэй амьдрал

7-с 6 дахь өдөр




БУРХАН БОЛ ЭДГЭЭГЧ

Намайг Аалиа гэдэг. Ховд аймагт амьдардаг одоо 86 настай. Захчин ястан. Анх 19 жилийн өмнө Есүст итгэж байжээ.

Би тухайн үед үнэхээрийн хүнд өвчтэй гэсэн оноштойгоор Улаанбаатар руу эмчилгээ хийлгэхээр очсон юм. Тэнд эмчлүүлж байгаа өөртэйгөө адилхан өвчтэй хүмүүсийг хараад сэтгэл минь их хүнд байсан. Манай нэг охин Есүст итгэдэг, тэр маань л намайг хот руу эмчлүүлэхээр шинжилгээ хийлгэхээр авч ирж, надад үйлчилж "гар хөл" минь болж байсан л даа. Тэгээд л сэтгэлээр унаж гутарсан хүн чинь нөгөө муу охиноо их гомдоож “Гадаадын шашин шүтээд, чи! Чиний Есүс надад яаж тусалдаг юм, яршиг зүгээр” гэж элдэв янзаар хэлсээн, хэлсэн. Гэхдээ л бас ч гэж дотроо залбираад л байсан. “Бурхан минь ээ, Та үнэхээр байдаг юм бол намайг эдгээж өгөөч” гэж амандаа бувтнаж, сүсэглэж залбирч байлаа. Нилээд хэдэн өдөр их олон янзын шинжилгээ өгсөн. Тэгсэн хариунууд нь бүгд зүгээр гардаг юм байна. Тэгээд л охины минь шүтдэг, миний залбирсан Бурхан үнэхээр Бурхан байдаг юм байна гэж бодож итгэсэн. Сэтгэлээр унасан намайг чинь сэбхийгээд өргөөд босгосон. Охиноо гомдоож, Бурханыг сорьсондоо их гэмшсэн. Сүүлд нутагтаа ирээд чуулганы олонд Бурхан намайг ямар гайхалтайгаар эдгээснийг хэлж гэрчилсэн. Чуулганд Бурханыг магтаж дуулна гэдэг чинь үнэхээр сайхан тайвшрал шүү дээ.

За тэгээд энэ байгаль дэлхий, жигүүртэн шувууд, ан амьтан, энэ сайхан цэвэр цэнгэг агаар чинь Бурханы л бүтээл шүү дээ гэж бодохоор үнэхээр баярлаж талархмаар. Эмээгийнх нь хүүхдүүдийн тал нь Эзэнд итгэдэг, тал нь ч арай итгээгүй л байна. Гэхдээ л цөмөөрөө Эзэнийг мэддэг, дагадаг болноо гэж бодож залбирдаг даа. Итгэгчдийгээ Ариун Библиэ сайн уншаасай гэж хүсдэг дээ.

Гэрчлэл хуваалцсан: Аалиа эмээ

ИТГЭЛРАДИО - Гэрчлэлийг Моодонд Оруулъя

Түг түмдийн Эзэнд

Түмэн гэрчлэлийг өргөе!

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

гэрчлэлтэй амьдрал

Гэрчлэлийг Моодонд оруулъя уриан дор Итгэл Радиогоос 7 өдрийн төлөвлөгөөг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://itgelradio.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна