Төлөвлөгөөний мэдээлэл

гэрчлэлтэй амьдралЗагвар

гэрчлэлтэй амьдрал

7-с 5 дахь өдөр




ГУЙ, ТЭГВЭЛ ӨГӨГДӨНӨ

ЭЗЭН Бурханыг гэрчлэх зүйл миний амьдралд маш их байдаг. Үнэхээр сайн олж харах юм бол, өдөр болгон Эзэн амьд, Эзэн миний амьдралд сайн сайхан хийгээд бүхий л ивээл ерөөлөө цутгаж байдаг гэдгийг гэрчлэх боломжууд дүүрэн байдаг гэдэгт би итгэдэг.

Би сүм чуулганд үйлчилдэг болсноос хойш бичиг хэргийн хэсэг дээр илүү их томилогддог байлаа. Нэг удаа манай чуулган дээр Монголоос магтаалын ахлагч эмэгтэй ирсэн юм. Манай магтаалын багийнхантай жижигхэн уулзалт хийгээд сууж байлаа. Би нөгөө өрөөнд бичиг хэргийн ажлаа хийж байсан. Яг энэ үед юу болсон гэхээр, манай магтаалын багийнхан яриагаа дуусгаад нөхөрлөлөө дуусгаад Эзэнийг магтаж эхэллээ. Яг тэгж гитарын аялгуу эгшиглэж, магтаж эхлэх үест нөгөө өрөөнд байсан миний дээр Эзэний оршихуй маш хүчтэй буун ирсэн. Би тухайн үед сандал дээр сууж байгаад шууд л газар дээр өвдөг сөхрөн бохирч суугаад Эзэний оршихуйн хүчийг мэдэрсэн. Эзэн надаас тэр хором мөчид “Чи Надаас юу гуймаар байна?” гэж асуусан. Тэр үед миний биеэр юу нь тодорхойгүй, ямар ч шалтгаангүй улаан юм нэлдээ туурчихсан, эмнэлэгт үзүүлж чадахгүй байсан тийм үе байлаа. Тэгээд би шууд л “Эзэн минь, юу нь мэдэгдэхгүй байгаа энэ тууралт, энэ өвчнийг эдгээж өгөөч” гэж гуйсан. Маш богинохон хугацаанд болж өнөрсөн л дөө. Бараг л нэг, хоёр, гурав тоолохын хооронд юм шиг асар ахархан хугацаанд өнгөрсөн.

Тэгээд яг тэр Эзэний оршихуйд “аймшигтай” гэж хэлэх юм уу, маш хүчтэй мэдрэмж байсан. Тухайн үед би тийм л зүйл гуйсан. За ингээд маргааш нь болоход миний бие дээр туурсан өнөөх улаан, улаан гөвдрүүнүүд бүгд арилсан, бүрэн зүгээр хэвийн болсон байсан. Үүнийг эхнэр бид хоёр гайхан биширч, алдар талархлыг өргөсөн юм. Үнэхээр л Эзэний оршихуй дотор байх нь ямар агуу гайхамшигтай байдаг юм бэ гэдгийг бие дээрээ мэдэрч, Эзэн Бурханд улам илүү хайртай болж, Түүний үг үнэхээр амьд гэдгийг ахин дахин мэдэрсэн ийм үйл явдал болж байлаа. Учир нь Эзэн “Гуй, тэгвэл өгөгдөнө” гэж хэлдэг.

Тийм болохоор итгэлийн ахан дүүс минь, Түүний оршихуйд магтаж, Сүнсээр дүүрч байхад үнэхээр гуйх гуйлт байвал гуйгаарай. Тэр заавал танд хариулж өгөх болно. Бүх алдар магтаал нь ЭЗЭН Бурханд байх болтугай!

Гэрчлэл хуваалцсан: З.Төгөлдөр

ИТГЭЛРАДИО - Гэрчлэлийг Моодонд Оруулъя

Түг түмдийн Эзэнд

Түмэн гэрчлэлийг өргөе!

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

гэрчлэлтэй амьдрал

Гэрчлэлийг Моодонд оруулъя уриан дор Итгэл Радиогоос 7 өдрийн төлөвлөгөөг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://itgelradio.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна