Төлөвлөгөөний мэдээлэл

гэрчлэлтэй амьдралЗагвар

гэрчлэлтэй амьдрал

7-с 4 дахь өдөр




ТА УУЧИЛЖ ЧАДСАН УУ?

Анх Христийг сонирхоод нэг цуглаанд очоод дөнгөж хаалгаар нь шагайхад инээмсэглэсэн нэгэн эгч жижигхэн өнгийн цаасан дээр хэвлэсэн эшлэл өгсөн. Надад тийм ч сүртэй их таалагдаагүй, дээрээс нь нэг их урт өгүүлбэр байсан болохоор бүтэн ч уншилгүй халаасандаа хийчхэж билээ.

Харин номлол зааж байсан хүн “Та бүхэн орж ирэхдээ эшлэл бичсэн цаас авсан байх, тэр эшлэлээ заавал цээжлээрэй, Бурхан та бүхэнд өгсөн үг юм шүү” гэж хэлэхэд энийг цээжлэх хэрэгтэй юм байна гэж бодоод дахин гаргаж ирээд уншиж байснаа тод санадаг юм.

Том ах маань байнгын архи уудаг, уухаараа агсам согтуу их тавьж гэрээр дүүрэн зодоон цохион болдог байлаа. Гэр дотор ч биш, манай анги дээр хүртэл хүрч ирж ангийн хүүхдүүдийн нүдэн дээр намайг зодох тохиолдол байсан. Хэзээ орж ирээд бөөн юм болох бол гэсэн айдас намайг байнга бүчиж, дотор салганадаг байсан болохоор ч тэрүү ахыгаа үзэн ядаж бүр үхээсэй гэж хүсэх болсон. Архинаас гадна хүмүүст өр тавьж, авлагаа нэхсэн хүмүүс гэрт дайрч орж ирээд бас асуудал их үүсгэдэг байж билээ. Ер нь Бурхан минь ахыг шийтгээд өгөөч гээд хов зөөмөөр байсан гэхүү дээ. Тийм болохоор цуглаан дээр ирээд дотроо онгойлгож тайвширмаар байтал “Уучил, зөөлөн ханд” гэхээр нь үнэндээ дургүй хүрч “Чадахгүй ээ” гэж хэлмээр байдаг байсан. Гэтэл Бурханы арга барил, төлөвлөгөө минийхээс өөр гэдгийг анх хаалгаар ороод л мэдэрч эхэлсэн. Тийм ээ, би бол надад муу хандсан хүмүүс шийтгүүлж зовоосой гэж бодож байсан. Намайг Бурхан эхлээд уучилсан учраас ахыгаа уучил гэж зөөлнөөр ятгасан юм. Өнгөрсөн он жилүүдэд ахыгаа бага багаар уучилж одоо харин өвчтэй байгаа ахыгаа аврагдаасай гэж хүсэж залбирч байгаа. Эзэн ингэж намайг уучилсан хайраараа дамжуулан миний зүрх сэтгэлийг анагааж, надад гэм хор хийж, намайг өвтгөж зовоож байсан тэр хүмүүсийг эхнээс нь уучилж, тэднийг хайрлаж, тэдэнд үйлчлэх хүч чадлыг өгсөн юм гэж гэрчилж байна.

Олон жил таныг зовоож үзэн ядаж байсан хүнийг та уучилж чадсан уу? Бурхан биднийг эхэлж уучилсныг санаж бие биедээ уян зөөлөн сэтгэлээр хандан уучлахыг хичээгээрэй гэж уриалаад энэ гэрчлэлээ өндөрлөе.

Гэрчлэл хуваалцсан: Харандаа

ИТГЭЛРАДИО – Гэрчлэлийг Моодонд Оруулъя

Түг түмдийн Эзэнд

Түмэн гэрчлэлийг өргөе!

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

гэрчлэлтэй амьдрал

Гэрчлэлийг Моодонд оруулъя уриан дор Итгэл Радиогоос 7 өдрийн төлөвлөгөөг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://itgelradio.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна