Төлөвлөгөөний мэдээлэл

гэрчлэлтэй амьдралЗагвар

гэрчлэлтэй амьдрал

7-с 3 дахь өдөр




БУРХАН БИДНИЙ ДОТОР УУЧЛАХ ХҮЧ, ХАЙРЫГ ӨГЧ БАЙДАГ

Библи дээр нэг түүх гардаг л даа. Өөрт нь их өртэй байсан нэг хүнийг эзэн нь уучилдаг. Тэгсэн нөгөө хүн нь өөрт нь багахан хэмжээний өртэй нэг хүнийг барьж аваад “Чи өрөө төл” гэж заналхийлж, нөгөө хүн нь “намайг хүлцэн тэвчээч ээ, намайг уучлаач ээ” гэх үед тэр хүн “өө тийм юм байхгүй” гэж шоронд аваачаад хийчихдэг. Тэгээд тэр хүнийг нөгөө эзэн нь сонсоод “чи ийм их өрөө цайруулчихаад багахан хэмжээний өртэй найзыгаа уучлах ёстой байсан бишүү. Чи одоо яасан муухай нөхөр вэ. Би чамаас бүх өрөө авахаар шийдлээ” гээд буцаагаад тэр хүнийг зандалчинд аваачиж тушааж байгаа тийм түүх библи дээр гардаг. Есүс Христ намайг уучилсан гэж сонсоод итгээд би яг 3 жил болсон байсан. Тэгсэн хэрнээ сэтгэлдээ аавдаа гомдож явж байсан. Манай аав ээж 2 намайг 4 настай байхад салсан. Тэгээд ээж бас манай эмээ өвөө явсан хүнийг л мэдээж муулж ярина. Тэгээд аав чинь чамайг хаяад явсан. Аав чинь ийм тийм. Аав чинь муу золбин молбин гээд янз бүрээр л хэлдэг байсан. Тэр болгоныг сонсоод байсан чинь би яг тэрэнд итгэчихсэн байсан. Миний аав бол муу хүн юм байна. Миний аав бол намайг хаяад явсан. Намайг харах ёстой байсан хараагүй юм байна. Миний амьдралд олон саад бэрхшээл олон хүнд хэцүү үеүд тохиолдсон тэр болгонд би аавыгаа л буруутгаж байсан. Буруу болгоныг аав руугаа чихээд амьдарч байсан.

Есүс Христийн уучлалын талаар сонсоод яг 3 жилийн дараа би "Ууч сэтгэлийн хишиг" гэдэг номыг уншиж байсан юм. Тэр номыг уншиж байхдаа Бурханы уучлал гэдэг ямар гайхамшигтай юм бэ. Хүний зүрх сэтгэлийг ямар гайхамшигтай зөөллөдөг юм бэ. Ямар аймшигтай гэм нүгэлтэй байхад ер нь Бурхан намайг уучилсан юм бэ гэдэг яг тэр үнэ цэнийг ойлгож эхлэх үед Бурхан надад сануулсан. "Одоо чи наад сэтгэлдээ байгаа бугшсан өш хонзонгоо тайлах хэрэгтэй" гэдгийг. Тэр үед бол би олон жил аавыгаа алнаа л гэж бодож явсан. Жоохон хүүхэд байсан. Том болоод чи аавыгаа яахуу гэхээр нь би хутгална гэж ярьдаг. Тэр хүмүүс ч өхөөрдөөд байгаа юмуу яагаад байгаан тэгээд инээлдээд байдаг байсан. Тэр үед дотроо өөртөө итгэлтэй хутгална гээд л бодоод явж байсан. Тэгээд тэр өдөр аавыгаа уучлах гэсэн шийдвэртэй нүүр тулаад яах вэ гээд нэлээн бодсон. Нэгэнтээ Бурхан намайг өөрчилсөн юм бол одоо ингэж аавдаа өш санаад байх хэрэг надад алга. Тэгж бодоод шийдвэрээ гаргаад за би яг энэ мөчид аавыгаа уучилж байнаа гээд Бурханд залбирч байснаа би санадаг. Зүгээр шийдэх хангалтгүй ээ. Аавдаа би уучилсан шүү гээд хэлэх нь чухал. Олон жил холбоогүй байсан аавын утасны дугаарыг би олсон байсан юм. Манай аав бол намайг өс санаад явж байгааг ч мэдээгүй байх. Ер нь бол явж явж өс санаад байгаа хүн нь өөрөө л зовдог. Уучлаагүй хүн нь өөрөө л зовдог гэдэг шиг. Би л өс санаад яваад байгаа, тэрнээс аав бол нээх юм бодохгүй тэгээд амьдраад явж байсан байх. Би аав руугаа яриад “намайг уучлаарай” гэж хэлэх ичмээр юм даа гэж бодоод за ямар ч байсан залгая гээд зориг гаргаад залгасан. Тэр үед аав утсаа аваагүй л дээ. Тэгээд утсаа аваагүй болохоор нь тэр үедээ шууд мсж бичсэн. “Ааваа миний амьдралд юу ч хийсэн бай. Ямар ч юм байсан би таныг уучилсан шүү. Та бол миний аав гэж би одоо бодож байгаа шүү” гээд аав руугаа мсж явуулж байлаа. Тэр үед миний сэтгэл дотроос бул хар чулуу аваад хаячихсан юм шиг л санагдаж байсан. Тэгээд үлдсэн амьдралынхаа туршид аягүй сайхан тайван нээрээ л энэ амьдрал ямар сайхан юм бэ? Бурханы хайр юутай агуу вэ гэж бодож амьдарч байгаа. Тэрнээс хойш амар тайван сайхан амьдарч байна. Бурхан бидний дотор уучлах хүч, хайрыг өгч байдаг.

Гэрчлэл хуваалцсан: Г.Буянхишиг

ИТГЭЛРАДИО - Гэрчлэлийг Моодонд Оруулъя

Түг түмдийн Эзэнд

Түмэн гэрчлэлийг өргөе!

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

гэрчлэлтэй амьдрал

Гэрчлэлийг Моодонд оруулъя уриан дор Итгэл Радиогоос 7 өдрийн төлөвлөгөөг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://itgelradio.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна