Төлөвлөгөөний мэдээлэл

гэрчлэлтэй амьдралЗагвар

гэрчлэлтэй амьдрал

7-с 1 дахь өдөр




БУРХАН БАЙДАГ, БУРХАН НАДАД ХАЙРТАЙ

Анх Эзэн дээр ирэхдээ би маш их архины хамааралтай, ганцаардаж гунигласан, хамгийн гол нь итгэл найдвараа алдсан, амьдрах урам зориггүй нэгэн байлаа. Ээжийгээ алдсанаас хойш сэтгэл санаагаар унаж, маш их архи ууж, өдөр болгоныг “архиар даруулахгүй” бол өнгөрсөн амьдралын минь бүтэлгүй өдөр хоногууд, бас ээж минь бодогдоод хэцүү байдаг байлаа. Ээжийгээ маш их санадаг байлаа. Тэгээд архийг өөрийнхөө зовлон гунигийг мартах хэрэгсэл болгосноороо эцэст нь архинд живж, траншейны амьдралтай болж, шил лааз түүж, ресторан цайны газрын хоолны хогоор голоо зогоож амьдардаг байсан. Нэг ёсондоо нохой шиг л амьдардаг байлаа.

Гэтэл нэг өдөр энэ төв дээрээ (архинд донтсон болон орон гэргүй иргэдийг хамруулж тэдэнд үйлчилдэг цуглааны харьяа) ирсэн. Өвлийн хүйтэн цаг эхэлж байсан болохоор “Дулаан л байвал, Есүс нь ч байна уу, юу ч байна хамаа алга” гээд төв дээр өвөлжсөн. Гэвч миний бодол орвонгоороо өөрчлөгдөж, өдөр ирэх тусам би Эзэнийг таньж мэдэж, Бурхан надад хайраа мэдрүүлсэн.

“Бурхан гэж байдаг юм байна. Бурхан надад үнэхээр хайртай юм байна” гэдгийг мэдрэх нь үнэхээр сайхан байсан. Төв дээр олон эрчүүд ажиллаж амьдарна. Бас бидэнд зориулж олон сайхан хичээл сургалт ордог байсан. Би ч тэндхийн цуглаандаа явах дуртай байлаа. Тэгээд тэр зунаа бидэнд зориулсан кемп болж, анх удаагаа оролцсон тэр кэмпийн үеэр би яг юу ярьснаа санадаггүй ч, харин ганц санаж байгаа нэг зүйл нь "Бурхан байдаг юм байна, Бурхан надад хайртай юм байна" гээд олон дахин давтаж хэлээд уйлж байснаа санадаг. Өөрийгөө хэн ч биш мэт санаж ганцаардаж гуниглаж, шантарч шархалж явсан намайг Эзэн ингээд өдий зэрэгт хүргэсэн нь Түүнийг гэрчлэх нэг гэрчлэл. Бурхан хэнийг ч алаг үзэж, хийсэн гэм нүглээр нь яллахгүй, хайрлаж уучилж, боломж олгодог.

Тиймээс ах дүү нар аа, Бурхан танд хайртай. Тэр таныг ямар ч нөхцөлд байсан бай, таныг хайрлаж, хамгаалдаг. Тэр таныг хэзээ ч орхихгүй.

Гэрчлэл хуваалцсан: Я.Эрдэнэбулган

ИТГЭЛРАДИО - Гэрчлэлийг Моодонд Оруулъя

Түг түмдийн Эзэнд

Түмэн гэрчлэлийг өргөе!

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

гэрчлэлтэй амьдрал

Гэрчлэлийг Моодонд оруулъя уриан дор Итгэл Радиогоос 7 өдрийн төлөвлөгөөг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Түг түмдийн Эзэнд Түмэн гэрчлэлийг өргөе.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://itgelradio.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна