ЗЕХАРИА 1:7-17

ЗЕХАРИА 1:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дариусын хоёр дахь жилд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн: Би шөнөөр харав. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь мирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв. Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв. Мирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн —Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав. Мирт моддын дунд зогсож байсан ЭЗЭНий тэнгэр элчид хандан тэд —Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав. Дараа нь ЭЗЭНий тэнгэр элч —Түмэн цэргийн ЭЗЭН, эдгээр далан жилүүдээр зэвүүцэгдэн байсан Иерусалим болон Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэр элчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав. Ингээд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан —Ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна. Харин амар тайван буй үндэстнүүдэд Би маш их уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан». Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна”. Дахин ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно»” гэв.

Хуваалцах
ЗЕХАРИА 1 унших

ЗЕХАРИА 1:7-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Дариусын хоёрдугаар онд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн нь энэ билээ. «Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв. Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэрэлч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв. Гавирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн —Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав. Гавирт моддын дунд зогсож байсан, ЭЗЭНий тэнгэрэлчид хандан тэд —Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав. Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэрэлчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав. Ингээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч, надад хандан —Ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим ба Сионыг үнэхээр хардан харамлаж байна. Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан» Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр шугам Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. Дахин ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно» гэв.»

Хуваалцах
ЗЕХАРИА 1 унших